Дулааны тоо хэмжээг илэрхийлдэг R утга нь уг материал хэр сайн дулаан тусгаарлагч болохыг нь 1 инч зузаан модтой харьцуулж харуулдаг. R-ийн утга их байх тусам тэрээр сайн тусгаарлагч болж чадна. Тэгвэл R-ийн урвуу утга нь дулаан дамжууллыг нь зааж өгнө. Өөрөөр R-ийн урвуу утга нь дулааныг хэр сайн дамжуулж буйг харуулах бөгөөд энэ утгыг U = 1/R гэнэ. Дулаан дамжуулал U-гийн утга ихсэх тусам дулааныг төдийчинээ сайн дамжуулна гэж үзнэ. Ингээд цонхоор хэдий хэмжээний дулаан алдагдаж буйг тооцоолохдоо U-гийн утгыг ашигласан доорх зурагт үзүүлсэн томьёог ашиглана.
Хэрэв барилга, байгууламжийн дулааны зургийг харвал энд жааз буюу хүрээний хэсгээр дулаан дамжуулах чадвар эрс ялгаатай байгааг харж болно. Өөрөөр хүрээ байгаа хэсэгт дулаан дамжуулал нэг өөр, хүрээнүүдийн завсар мөн өөр байгааг харж болно. Учир нь хүрээ байгаа хэсэгт дулаан тусгаарлах материал бага орж харьцангуй их дулааныг алдаж буй бол хүрээнүүдийн завсар байрлах тусгаарлах материалаас шалтгаалан хүрээ хооронд дулаан алдагдал бага буйг харж болно.
Ийнхүү хүрээнээс болж дулаан дамжуулалт ялгаатай байгаа нь хүрээ болон хүрээнүүдийн хооронд буй барилгын материалууд ижил бишээс болсон байна. Энэ үед нийт хананы дулааны тоо хэмжээг 2.4-р томьёогоор олно. Энд Rf нь яг хүрээнд дээрх дулааны тоо хэмжээ, Ri нь хүрээний завсар хоорондын дулааны тоо хэмжээ болно.
Жишээ нь хүрээний завсар хооронд (between framing) болон хүрээн дээрх (at framing) дулааны тоо хэмжээг тус тусад нь олсноор нийт хананы дулааны тоо хэмжээг хэрхэн олж буйг харуулъя.