Q = (A / R) * (T1-T2) (2.3)
Өөрөөр хэлбэл уг материалын талбай их байх тусам алдагдах дулааны хэмжээ ихэснэ. 1.2 м х 1.2 м хэмжээтэй буюу 1.44 м.кв талбайтай цонх 0.6 м х 1.2 м хэмжээтэй буюу 0.72 м.кв талбайтай цонхноос 2 дахин их дулаан алдана.
Харин дулааны тоо хэмжээ R нь тухайн материалын зузааныг дулаан дамжуулах чадварт хуваасантай тэнцэнэ.
R = x / k
Үүнд ерөнхийдөө 1 инч зузаантай модны дулааны тоо хэмжээг 1 гэж тооцоод бусад материалуудыг үүнтэй харьцуулж тогтооно. Энэ тоо хэдийчинээ их байна сайн дулаан тусгаарлагч болох буюу дулааныг муу дамжуулна. Харин хэдийчинээ бага байна дулааныг их дамжуулна. Жишээ нь 1 инч модны дулааны тоо хэмжээ нь 1 бол мөн адил зузаантай бетоны дулааны тоо хэмжээ 0.1 буюу модноос 10 дахин илүү дулааныг дамжуулах буюу 1 инч мод 10 инч бетонтой дулаан тусгаарлалт нь адилхан байна. Мөн уг материал хэдийчинээ зузаан байх тусам дулааныг илүү сайн тусгаарлана. Жишээ нь 1 инч модны дулааны тоо хэмжээ 1 бол 6 инч модны дулаан тусгаарлалт түүнээс 6 дахин их буюу 6 байна.
Жишээ нь 6 инчийн зузаантай (1 инч нь 2.54 см-тэй тэнцүү учраас 6 инч нь 15.24 см) 18.6 м.кв гадаргуугийн талбайтай (200 sq. ft) модон хавтангийн гадна талын температур нь 21 С (70 F) гадна талын температур -12 С (10 F) бол уг хавтангаар алдагдах дулааныг ол. Цаашид бүх метрийн системийг сурах бичигт авч ашигласан метрийн системийг ашиглах бөгөөд бүгдийг манай ашигладаг систем рүү хөврүүлэн ойлгож болно. Гэхдээ энд нэг системээс нөгөө систем рүү хэрхэн хөврүүлэх тухай үзэхгүй, учир үүнийг одоо үед интернет ашиглан маш хурдан гүйцэтгэж болно. Тиймээс зөвхөн аргыг зааж байгаа учраас нэгжийн системд цаашид анхаарал тавихгүй болно. Ингээд уг модон хавтангаар нэвтрэх дулааны хэмжээг тооцоолох юм бол:
Q = (200 / 6) * (70-10) = 2000 Btu/hr.
Хэрэв уг хана нь дан ганц материалаар хийгдээгүй бол дулааны тоо хэмжээг материал тус бүрийн дулааны тоо хэмжээнүүдийг олж нийлбэрээр нь авна. Жишээ нь хана 3 материалаас тогтох бөгөөд эхний материалын дулааны тоо хэмжээ нь 11 дараагийнх нь 2 гурав дахийнх нь 5 бол нийт дулааны тоо хэмжээ нь энэ 3-ын нийлбэр буюу R = 11 + 2 + 5 = 18 байна. Иймээс дулааны тоо хэмжээ 3 дахин нэмэгдсэн тул энэ ханаар нэвтрэх дулаан 3 дахин багасна.
Q = (200 / 18) * (70-10) = 667 Btu/hr.
Мөн гадна ба дотор хана дээр нимгэн дулаан тусгаарлагч ялтас нааж дулааны тоо хэмжээг нэмэгдүүлдэг. Жишээ нь дотор хананд 0.68 гадна хананд 0.17 дулааны тоо хэмжээтэй дулаан тусгаарлагчийг нааж дулааны тоо хэмжээг 18.85 болгон нэмэгдүүлэх юм бол энэ ханаар 1 цагт алдагдах дулааны хэмжээ 637 Btu/hr болж буурна.
Q = (200 / 18.85) * (70-10) = 637 Btu/hr.
Жич: энд дулаан тусгаарлагч ялтас нааж дулааны алдагдлыг 4.5%-иар бууруулж байна.
Харин суурийн давхраар алдагдах дулааныг тооцоолохдоо газрын гадаргуугаас хэр дор байгаагаас нь хамааруулж 3 хувааж 3 өөр аргаар тооцоолно.
1 - Газрын гадаргаас 0,6 м хүртэлх хананы дулааны тоо хэмжээг:
R(effective) = R(wall) + R(insulation) (2.5a)
2 - Газрын гадаргаас 0,6-1,5 м-ийн хооронд буй хананы дулааны тоо хэмжээг:
R(effective) = 7.9 + 1.12 * R(insulation) (2.5b)
3 - Газрын гадаргаас 1,5 м-ээс дооших хананы дулааны тоо хэмжээг:
R(effective) = 11.3 + 1.13 * R(insulation) (2.5c)
Жишээ нь суурь нь 10 инчийн зузаантай бетоноор хийсэн (10 инч зузаан хананы дулааны тоо хэмжээ R = 10 * 0.1 = 1 байна) 9 х 40 алхам хэмжээтэй (2.7 х 12.2 м хэмжээтэй) ханатай бөгөөд суурийн хананы 6 инч хэсэг нь газрын гадаргаас дээш байгаа бол энэ ханаар алдагдах дулааныг тооцоолж үзүүлье. Зоорин доторх агаарын хэм 21С буюу 70F, гаднах агаарын хэм нь -12С буюу 10F тус тус болно. Мөн зоорины хана нь гадна талаараа 2 инчийн зузаан XPS хөөсөнцөр (R = 2 * 5.4 = 10.8 ~ 11) бүхий дулаалгын материал ашигласан байг.
Эхний дээд хэсгийн дулааны тооцоог 2.54а томьёогоор олно.
R = 1 + 11 = 12
A = 40 ft * 2.5 ft = 100 sq.ft
Q = (100/12) * (70-10) = 500 Btu/hr
Дараагийн хэсгийн дулааны тооцоог 2.54b томьёогоор олно.
R = 7.9 + 1.12 x 11 = 20.2
A = 40 ft * 3 ft = 120 sq.ft
Q = (120/20.2) * (70-10) = 356 Btu/hr
Үлдсэн хэсгийн дулааны тооцоог 2.54с томьёогоор олно.
R = 11.3 + 1.13 x 11 = 23.7
A = 40 ft * 3.5 ft = 140 sq.ft
Q = (140/23.7) * (70-10) = 354 Btu/hr
Ингээд суурины ханаар нийт алдагдах дулаан нь:
Q(total) = 500 + 356 + 354 = 1210 Btu/hr
Суурины шалаар алдагдах дулааныг дараах томьёогоор олно.
Q(basement floor) = 0.024 * A * (T1-T2) (2.6)
Хэрэв суурины шал нь 30 ft x 50 ft хэмжээтэй (9 м х 15 м) гадна температур 10F буюу -12С, дотор температур 65F буюу 18С бол суурийн шалаар алдагдах дулаан нь:
Q(basement floor) = 0.024 * 1500 * (65-10) = 1980 Btu/hr
Хэрэв суурины дотор талыг 95F буюу 35С хүртэл халаавал зоорины шалаар алдагдах дулаан нь цагт 3060 Btu/hr болж ихэснэ.
Q(basement floor) = 0.024 * 1500 * (95-10) = 3060 Btu/hr
Зарим барилгууд суурины шалаар алдагдаж буй дулааныг багасгахын тулд дулаан тусгаарлагч (R=11 хүртэл) материалыг дэвсэж дээгүүр нь шалны бетоны цутгаж тусгаарладаг.
Жишээ нь суурины шалны 20 ft x 25 ft талбайтай (6 м х 7.5 м) хэсгийг зурагт үзүүлсний дагуу 1.5 инч зузаан (4 см зузаан) XPS хөөсөнцрөөр дулаалж дээгүүр нь шавардсан бол энэ хэсгээр алдагдаж дулааныг дараах байдлаар тооцоолно. Энд суурины гадна хэмийг 10F, дотор хэмийг 70F гэж тооц.
1. Суурийн ил байгаа хэсгийн уртыг олно. Зурагт ил гарсан хэсэг нь зүүн ба дээд тал байна. Иймээс суурийн ил байгаа хэсгийн урт нь 20 +25 = 45 ft буюу 13,7 м байна.
L(exposed) = 20 ft + 25 ft = 45 ft
2. 1,5 инч зузаантай XPS хөөсөнцрийн дулааны тоо хэмжээ болох R-ийн утгыг олно. Хүснэгтэд 1 инч зузаан XPS хөөсөнцрийн дулааны тоо хэмжээ 5,4 тул R = 1.5 * 5.4 = 8.1 болно.
R(edge) = 1.5 * 5.4 = 8.1
3. Ингээд дулаан тусгаарлагчтай зоорийн шалны дулааны алдагдлыг дараах томьёогоор олно.
Q(slab) = L(exposed) * (T1-T2) /[1.21+0.124*R(edge)+0.0103*R(edge)*R(edge)]
Q(slab = 45 * (70-10) /[1.21+0.124*8.1+0.0103*8.1*8.1] = 2700/3.619 = 746 Btu/hr