2020/04/09

Модул 101-3. Байрны бусад дулаан алдагдал

Байшин дулаан тусгаарлагдан бүх талбайгаараа дулааныг алддаг. Үүнд хана, цонх, тааз, шал, хаалга, суурь гээд хаана дулаанаар тусгаарлагдсан түүгээрээ дулаанаа алддаг болно. Байшингийн ийнхүү дулаанаар тусгаарлагдсан нийт талбайг тухайн байрны дулааны бүрхүүл (thermal envelope) хэмээн нэрийднэ.
Барилга байгууламж нийт гадаргуугаар дулаанаа алдахаас гадна тухайн байранд битүүмжээсээ болж агаар сэлгэлтээр дулаанаа алдаж байдаг. Ерөнхийдөө талбайгаас нь хамааруулаад агаар солилцооны үед алдагдах дулааны тоо хэмжээг дараах байдлаар тооцдог.
Жишээ нь 30 ft x 50 ft хэмжээтэй (9 м х 15 м) 8 ft өндөр (2,4 м) агаар сэлгэлт нь дундаж, дотор хэм нь 70 F (21 С) гадна хэм нь 10 F (-12 C) байрны агаар сэлгэлтээр алдагдаж буй дулааныг тооцоолъё.
1.Байрны талбай нь 30 ft x 50 ft = 1500 sq.ft бөгөөд агаар сэлгэлт нь дундаж гэсэн ангилалд багтах тул дулааны тоо хэмжээний R утга нь хүснэгтээс харахад N=0,8 байна.
2. Ингээд агаар сэлгэлтээр алдагдах дулааны хэмжээг дараах томьёогоор олно.
Q(infiltration) = 0.018 * N * V * (T1-T2) (2.8)
Энд V нь эзлэхүүн.
Q(infiltration) = 0.018 * 0.8 * (30*50*8) * (70-10) = 10368 Btu/hr ~ 10400 Btu/hr