- Бүх цонхнуудын хувьд R = 3.0
- Гадна хаалгануудын хувьд R = 5.0
- Суурийн ирмэгийн тусгаарлагчийн хувьд R = 11.0
- Үүдний өрөө, танхимуудын хувьд агаар сэлгэлтээр алдагдах дулааны N = 1.0
- Бусад өрөөнүүдийн хувьд агаар сэлгэлтээр алдагдах дулааны N = 0.5
- Гаднах агаарын хэм 5 F буюу -15 С
- Доторх агаарын хэм 70 F буюу +21 С
- Цонхны өндөр 4 ft буюу 1,2 м
- Гадна талын хаалганы өндөр 6 ft 4 inch (6'-4") буюу 1.9 м
- Хананы өндөр 8 ft буюу 2,4 м
Хана нь төвөөсөө 24 инч зайтай 2 х 6 хэмжээтэй R=21 шилэн хөвөн дулаалгатай. Дотор хана нь 1/2 инч буюу 1,2-1,3 см шавар өнгөлгөөтэй, гадна хана нь мөн 1/2 инч буюу 1,2-1,3 см-ын панераар хааж Tyvek брэндийн агаар нэвчүүлэх барьераар хааж нимгэн пленкаар бүрхсэн.
Ингээд жаазны хүрээ хооронд болон хүрээн дээрх дулааны тоо хэмжээний R-ийн утгыг тооцвол:
Хэрэв жаазны хүрээ нь нийт хананы 15%-ийг эзэлдэг гэж тооцвол хананы нийт дулааны тоо хэмжээний R утга нь 18,3 болно.
Одоо таазны дулааны тоо хэмжээг тооцоолъё. Тааз нь 1/2 инчийн шавар өнгөлгөөтэй, 12 инчийн буюу 30 см зузаан шилэн хөвөн тусгаарлагчтай.
Ингээд жаазны хүрээ хооронд болон хүрээн дээрх дулааны тоо хэмжээний R-ийн утгыг тооцвол:
Хэрэв жаазны хүрээ нь нийт таазны 10%-ийг эзэлдэг гэж тооцвол таазны нийт дулааны тоо хэмжээний R утга нь 40,7 болно.